Хүсэлд хүрсэн амтыг цогцлоов

Олон улсын чанарын стандартад нийцсэн мах махан бүтээгдэхүүн

"ХҮНС КОМПЛЕКС"-ИЙН ХИАМНЫ ҮЙЛДВЭРТ СААТЛАА

Аж vйлд­вэрийн яамаар ортол мах, махан бvтээг­дэхvvний худалдаа явагдаж байна. Гайхах гэж дээ. Тэгсэн тэр хавьд байрладаг яамдын ажилчдын хvсэлтээр “Хvнс комплекс”-ийн бvтээгдэхvvний худалдааг зохион байгуулж буй нь энэ гэнэ. Тиймдээ ч ихэд сонир­холтой санагдав. Бvтээгдэхvvн нь Аж vйлдвэрийн яамныханд таалагдсан болоод л энэ худалдааг хийж байгаа байх. Чухам ямар бvтээгдэхvvн болоод ингэж эрэлттэй байдаг юм бол гэж бодогдсоныг ч нуух юун. Тиймээс “Хvнс комплекс”-ийг зорилоо. Миний хувьд ємнє нь хиамны vйлдвэрт очиж vзээгvй. Тиймээс олны амнаас сонссон хамгийн муу махаар хиам хийдэг, шалаараа цаасан хайрцаг дэвсчихсэн бохир орчинд vйлдвэрлэлээ явуулдаг гэх мэт vгс сэтгэлд буусаар явсан. Харин “Хvнс комплекс”-ийн vйлдвэрийн байранд очоод энэхvv бодол маань єєрчлєгдсєн. Хамгийн тvрvvнд vйлдвэр­лэлдээ ашигладаг махыг нь л хармаар санагдаад байлаа. Тиймээс vйлдвэрт нэвтрэхийн тулд халат, малгай, бас гутал гээд яг л ажилчидтай нь адил хувцсаа сольж, ариутгалын кабиныг дамжин єнгєрєхєєр болов. Бидний хамгийн тvрvvнд очсон хэсэгт мах ангилан хvлээн авдаг ажээ. Єєх, хальснаас нь салгах эхний дамжлага гэсэн vг. Ангилсан махаа дараа нь жижиглэж бэлтгээд, холино, амтална савлана, хєргєнє. Энэ бvгд нарийн горимын дагуу явагддаг юм билээ. Тvvнчлэн бvтээгдэхvvний орц, найрлага, онцлог зэргээс хамаарч чанах, утах, вакумдах хэсгvvд рvv хvргэнэ. Лаборторийн шинжилгээ хийгдэж бэлэн болсон бvтээгдэхvvнд шошгоо нааж, хvргэлтийн машинд ачин хэрэглэгчдийн гарт дамжуулахын тулд дэлгvvр, худалдааны тєвvvдийг зорино.

Энэ бvхэн хэлэх хийгээд бичихэд амар мэт боловч цаана нь маш олон хvний нєр их хєдєлмєр шингэсэн байдаг юм билээ.

“Хvнс комплекс”-ийг анх Д.Довдон гэж хvн 1992 онд “Сэлэнгэ-9” гэсэн нэртэйгээр vvсгэн байгуулж байжээ. Зах зээлд шилжих vеийн хиамны анхны vйлдвэрvvдийн нэг. Д.Довдон гуай одоогийн гvйцэтгэх захирал Д.Оюунтуяагийн аав нь. Аав нь хєргєлтийн инженер, ээж нь хvнсний технологич мэргэжилтэй тvvний хувьд єєрєє 1995 онд ШУТИС тєгссєн, дунд нь Германд сургууль тєгсєєд vйлдвэртээ 2000 оноос тууштай ажиллаж байгаа аж. Тvvнчлэн 2004 оноос Кайлас ХХК-ийг байгуулж, хиамны тvvхий эд ОХУ-аас импортоор оруулж ирдэг болсон гэнэ. 

Түгээх