Хүсэлд хүрсэн амтыг цогцлоов

Олон улсын чанарын стандартад нийцсэн мах махан бүтээгдэхүүн

ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ СОНГОН ШАЛГАРУУЛАЛТЫН УРИЛГА:


Зөвлөх үйлчилгээний нэр: ISO 22000:2005,Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоо-ны зөвлөх үйлчилгээ”

“Хүнс-Комплекс” ХХК-нд “ISO 22000:2005, Хүнсний аюулгүй байдлын менежментийн тогтолцоог нэвтрүүлэх, хэрэгжүүлэхэд мэргэжлийн зөвлөмж, дэмжлэг үзүүлэх, одоогийн менежментийн тогтолцоонд дүн шинжилгээ хийх, холбогдох стандартуудын шаардлага, хэрэгжүүлэх талаар сургалт зохион байгуулах, менежментийн тогтолцоог хангахад шаардагдах баримт бичгийг боловсруулах, хадгалах чиглэлээр арга зүйн зөвөлгөө өгч баталгаажуулсан мэдээлэлтэй болгох, дотоод аудиторуудыг бэлтгэх, баталгаажуулалтын аудитад бэлтгэн дотоод аудит явуулах, гадаад баталгаажуулалтын аудит явуулах олон улсын итгэмжлэл бүхий баталгаажуулалтын байгууллагад зуучлах, гадаад аудитад дагалдахад зөвөлгөө өгөх, зөвлөх үйлчилгээ үзүүлэх зэрэгт зөвлөх сонгон шалгаруулахад оршино.

Зөвлөх нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (ижил төрлийн ажлын туршлага тэдгээрийн гүйцэтгэл, ажиллах боловсон хүчний чадвар, итгэмжлэл, сертификат нотлох бичиг баримт бусад дэлгэрэнгүй мэдээлэл гэх мэт) ирүүлнэ.

Сонирхсон зөвлөх нь нэмэлт мэдээллийг дор дурдсан хаягаар авч болно. Мэдүүлгээ Улаанбаатарын цагаар 2017 оны 12 дугаар сарын 19-ны өдрийн 15:00 цагт багтаан ирүүлнэ үү.

 

Хаяг:  Монгол улс, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 2-р хороо, Доржийн 22/3

Холбоо барих: 11-453910

Цахим хаяг: info@khunscomplex.mn
Түгээх